ҮЙЛ АЖИЛЛАГАА
-
ЗӨӨВРИЙН НОМЫН САН
ЕБСургууль болон албан байгууллагуудад номын сангийн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн ном зохиолуудын үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд сурталчлан, уншигчийн карт нээж, гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлдэг. Мөн уншигч олонд зориулан соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг.
-
ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ
Насанд хүрэгчдэд зориулан уран зохиол ,танин мэдэхүй, хувь хүний хөгжил, байгалийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан зэрэг нарийн мэргэжлийн номуудыг уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сан хөмрөгтөө номын баяжилтаа хийж, чөлөөт сонголттойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
-
ЦАХИМ КАТАЛОГ
Уншигч хайлтын төхөөрөмжөөс манай сан хөмрөгт ямар ном байгааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн хүссэн мэдээллээ авах боломж бүрдсэн программ юм. ,,,,, оноос хойш цахим каталогийн хэрэглээг нэвтрүүлсэн. https://dornod.lib4u.net/
-
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ /БРАЙЛ НОМ, СОНСДОГ НОМ/
Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонсдог ном болон брайл номоор үйлчилдэг
-
ҮЛГЭРЭЭС ҮЛГЭРЛЭЕ АРГА ХЭМЖЭЭ /ЦЭЦЭРЛЭГИЙН НАС/
СӨБ-ын ахлах бэлтгэл ангийн хүүхдүүдийг номын сангийн танхимын үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээ зохион байгуулж, цахим номын сангийн үлгэрийн багцаас үзүүлж сонирхуулдаг.
-
“НОМ ХОЖЪЁ” АРГА ХЭМЖЭЭ
Танин мэдэхүйн асуулт хариултын хөгжөөнт тэмцээн албан байгууллагуудтай хамтарч ажилладаг
-
СОЁЛ ОЛОН НИЙТИЙН АЖИЛ
Уншигчдад зориулсан асуулт хариултын АХА, алтан хонх тэмцээн, цахим уралдаан зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулна.
-
ЦАХИМ НОМЫН САН
2022 оноос эхлэн Аймгийн төв Номын сангаас эрхлэн гаргасан www.dnom.mn “Цахим номын сан”-д одоогоор ЕБС-ийн сурагчдын заавал унших зохиолууд, үлгэр, яруу найраг, монголын уран зохиол зэрэг 1100 гаруй ном зохиолууд нийтлэгдсэн байна.
-
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ
Зохиолч, яруу найрагчдын шинэ номын нээлт, номын хурим зэрэг арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:
НИЙТИЙН УНШЛАГЫН ТАНХИМ |
|
| Даваа – Баасан: | 08.00 – 20.00 |
| Бямба: | 09.00 – 19.00 |
| Ням: | Амарна |
ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ |
|
| Даваа – Баасан: | 08.00 – 18.00 |
| Бямба: | 09.00 – 18.00 |
| Ням: | Амарна |
ГЭР БҮЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ |
|
| Даваа – Баасан: | 09.00 – 18.00 |
| Цайны цаг: | 13.00 – 14.00 |
| Бямба, Ням: | Амарна |